Арвайхээр, Тарагт болон Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн барив

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

 Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн мэдүүлэв.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын / Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохиоцуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612874
0 эможи

Irgen
2020-01-23 07:09
Aimgiin tuv sudiig zergeldeh sumtai niiluulj tomruulah heregtei dee Er ni 2-3 sumiig hooroond ni munn 2-3 aimgiig hoorond niil;uulj tomruulj baij uls hugjinu Tuvlurul saarna daa IIm olomn jijig zasag zahirgaanii negj butehgui
Зочин
2020-01-23 02:29
keyboard_arrow_up