Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийдэхгүй бололтой

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан /2020.01.16/-нд Н.Номтойбаяр гишүүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах  хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн.

УИХ-ын дэгийн тухай хуульд УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор хэлэлцэнэ хэмээн заасан. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан Баасан гарагт товлогдсон боловч тус дэд хорооны таван гишүүний хоёр нь гадаад томилолттой байсан учир асуудлыг нээлттэй орхиж, ирц бүрдсэний дараа шийдвэр гаргахаар болсон билээ.

Тодруулбал, Халдашгүй байдлын дэд хороо нь таван хүний бүрэлдэхүүнтэй. Түүнээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар эзгүй байв.  

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдахгүй байх магадлалтай гэнэ. Учир нь тус дэд хорооны таван гишүүний нэг нь болох ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 24-ныг хүртэл гадаад томилолттой байгаатай холбоотой аж. 

Ийнхүү гишүү­ний бүрэн эрхийг түд­гэлзүүлэх эсэх асуудал асуултын тэмдэгтэйгээр өнөөдөртэй золгож байна.  Н.Номтойбаярын асуудал энэ долоо хоногт нэлээд өндрөө авах болов уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612762
0 эможи

Зочин
2020-01-20 16:33
Зочин
2020-01-20 13:10
keyboard_arrow_up