Н.Номтойбаяр гишүүнийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ саналыг УИХ-д өргөн барьжээ
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьжээ.
Энэ дагуу өнөөдөрУИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Тэрбээр сүүлд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр "АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өргөн бариатах" хэмээн ширүүхэн мэдэгдэж байсан юм.
Холбогдох хуулийн дагуу УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хүсэлт Улсын Ерөнхий Прокуророос ирсэн тохиолдолд 48 цагийн дотор УИХ хүлээн авах эсэхээ шийдэх юм.
Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа байнгын хороод хуралдаж, чуулганаар хэлэлцэх учиртай.