УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна
2020 оны 1 сарын 09
УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.01.09 нэгдсэн хуралдаан 11.02 цагт гишүүдийн 57 хувийг ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах хилийн заагт өөрчлөлт оруулах тухай
- Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төсөл
- Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай хуулийн төсөл
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612435
0 эможи
Зочин
2020-01-09 22:37
Зочин
2020-01-09 12:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс