“ “Эрдэнэс“ нэртэй 6%-ийн хүүтэй БОНДЫГ таван жилийн хугацаатайгаар гаргана“
УИХ-ын чуулганы хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Уг хуулиар 233 мянган өрхийн нийт 758 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зохицуулж байгаа юм.
Хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулахдаа "НДС-аас 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 54.5% буюу тэтгэвэр барьцаалсан зээлийн 756.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Энэ үлдэгдлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжид үндэслэн хуулийн төсөл боловсрууллаа.
Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах буюу "Эрдэнэс" нэртэй 6%-ийн хүүтэй бондыг 5 жилийн хугацаатайгаар гаргана. Бондын хүүгийн төлбөрт жилд 48 тэрбум нийт буюу 240 тэрбум төгрөгийг төлнө. " гэв.