Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг өргөн барилаа

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.

2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.

Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм.    

 

Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.

Хуулийн төслийг Улсын Их Хурлаар нэн яаралтай горимоор хэлэлцэх бөгөөд төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх ач холбогдолтой юм.    

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
3
wow an post
2
yay an post
3
sad an post
3
ouch an post
1
confuse an post
3
angry an post
10
612340
82 эможи

йй
2020-01-13 09:27
ТА НАРЫН ДЭМЖДЭГ НАМУУД Ч ТА НАРЫГ АЛАГ ҮЗЛЭЭ ДЭЭ, ОДОО ТЭР НАМУУДДАА САНАЛАА БИТГИЙ ӨГ НАМААСАА ОДОО ГАРЦГАА. МӨН АРДЧИЛСАН УЛС АРДЧИЛСАН БӨХ ЭРГҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ ТА НАРЫГ БАС АЛАГ ҮЗЛЭЭДЭЭ. ОДОО ТА НАР ТЭМЦ, ЗЭЭЛ АВСАН БОЛ 6 САЯ ТӨГ 0 БОЛГОХ БАЙЛАА.
зочин
2020-01-09 12:12
Өрийг нь тэглээд НД-ын сангаас олгодог тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй. Зөв нэг алхам...
Batka freedom
2020-01-08 22:00
Ur teglen gdg buruu bishuu manaih gadaad uruu tulj chadahgui baij irgediin uriig tulnuu gdg gadaad uruus bolj gazaraa aldahiin bishuu manaihaa negiig bodoj hoeriig bodoj sursan deer bhaa tumenee buruu helsen bol uuchlarai gender zuvhun minii l bodol shuu uuruusduu medee daraa in araa daagaraa tumen min
1
2020-01-08 20:22
Zugeer l bugded n neg udaagiin tuslamj 3 say ug huuchnaa dee. Zeelteegiih n zeelend zeelgui tsegtstei humuus n taavaaraa urwg
Зочин
2020-01-08 18:43
Баярлалаа
Зочин
2020-01-08 18:41
Баярлалаа. Зээл өгөхгүй гэж хэн ч хэлээгүй авбал чөлөөтэй бсан шүү дээ. Одоо барьцаанд яахав дээ.
Зочин
2020-01-08 15:58
Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй эн тэнцүү жигд хувааж өгсөн нь дээр байх даа. Үүнийг мэргэн түшмэд та нар болгооно буй за
Zochin
2020-01-08 14:32
Mongolchuud hugjihgvi ee gj yponii erdemten helsen bdag yagaad gewel now biendee ataarhuu uuduu negniigee unagaadag vhriin ewer shig uls helsen bdag neeree l vher halh nerendee taarsan uls arai ch dee ydarsan heden hugshchvvlee demjihiin orond baritsaad bh ym tusiin hariu ta dvgded hezee negen tsagt ta dvgded ugnu shvvdee dee tiim bolhoor hugshchvvlee demjie ldee guij bna
zothin
2020-01-07 20:28
zeel abaagui humuus bayan da bish shuu de arai yadan dengej bga yum shuu de yalgalgui adil tegsh ezmeer yum da.
Зочин
2020-01-07 16:01
1 udaa ch gesen axmaduud maani baylag l dee bitii baritsaad bgaach,medeej bolomjtoi axmaduud zeel awaagvil bga shde
Зочин
2020-01-07 15:52
Ахмадаа нэг удаа ч гэсэн өрийн дарамтаас гаргаж байгаад баяртай байна
duuya
2020-01-07 15:42
tord bdag ni 1 idne irged ni zeeleeree bas baritsaj idne.Zeelgui humuus ulsinhaa ireeduig bodoj bas hohiroh yum daa
zochin
2020-01-07 14:54
Ahmaduudaa zeeltei zeelguigeer ni yalgahgui l bh heregtei sh dee
Сонгууль дөхөхөөр ахмадууд зээл аваад тэглүүлнэ гээд суучих юи бна л даа
2020-01-07 13:57
Иргэн
Chadaltai niTetgewereeiin zeel awdaggvil bhgvi yu chadalgvin ni zeel awsaar bgaad orond orj bna shvv Dee hvmvvs mini Yund ni oilgoj yadaad bgaan chadalgvi hogshvvl ni l awaj bgaa shvv Dee
2020-01-07 12:40
Tiim yumiig oilgohgvi shunaltanguud yumaa ene zarim neg hogshchvvl
Зочин
2020-01-07 11:31
zochin
2020-01-07 10:43
ulsad 36 jil ajillaad tetgewert garsan2019 ond tsalingiin zeeltei odoo tetgewree ter zeelrvvgee hiij tolj bna ene huulind hamruulj ogooch
Zochin
2020-01-07 10:29
Baigalion baylagiig tegsh hurtene geed bsan estoi l tegsh hurteeleede zeel awaagui ahmaduud torin 3wan ondorlogt bayrlaj bga bailgui bas mongol ulsd zutgej bsanda bayrlaj bga
Zochin
2020-01-07 10:25
Suuliin 2 sar ondor hemjeegeer zeel awsan humuusig shalgaj uzwel taarna awgui bol oorsdiinhon ni hamaatan sadsan biz
Zochin
2020-01-07 10:23
Zeel teglene gej ondor alban tushaaltanguud oir hawihanda medeelel ogson ym bishu
Zochin
2020-01-07 10:21
Ug ni bugd l mongol ulsin ahmaduud mon baimaar bolomjtoi bus sar shineer zeele huleej bga olon ahmad bga
Зочин
2020-01-07 09:48
БАЯЛАГ ААС ЮМ БОЛ БҮХ ИРГЭДЭД ОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ.ХАРИН ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛГОХ ЮМ ТЭРНЭЭС НЬ ЗЭЭЛИЙГ ТӨЛЖ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ
zochin
2020-01-07 08:35
zeel awsan n hojij zeel awahgj bsan n hohirj uldeh esgui yag adil tentsuu huwaaj ug
Зочин
2020-01-07 04:21
Зочин
2020-01-07 01:28
Энэ төр засгийн гаргаж.буй шийдвэр нь ёстой нэг хогийн шийдвэр,ийм тэнэг хүмүүсийг төр засгийн толгойд гарсан бид ч бас гэнэн юмаа. МАН-г 2020 оны сонгуулиар будаа болгох хэрэгтэй.
Зочин
2020-01-07 01:23
Зээлгүй ахмадуудаа.ялгаварлаж байгаа юмуу. Тэтгэвэрийн зээлтэй нь энэ засгийн газарт нь хамгаалагдсан, гээлгүй хэсэг нь ар нуруунд нь хайрагддаг юм байна. Зээлтэй хэсэг нь улс эх орныхоо төлөө зүтгэсэн, гээлгүй хэсэг улс орны бүтээн байгуулалтанд оролцож байгаагүй гэж адлагдаж байгаа юм байна. 2020 оны намынхаа эсрэг ажиллах хэрэгтэй болж байна гэж ойлголоо.
Zochin
2020-01-07 00:14
Bukh nastaichuudaa adilkhan khandaache tor mini
зочин
2020-01-06 22:57
2,3 жилээр нь зээл авдаг улс чинь тэр хугцааны байр,тог,эм тариа, хоол хүнсээ авч чадах чадалтай улс бгааш дээ.Чадалгүй улс чинь зээл авч чадахгүй байгаагаа зохицуулаж голоо зогоож бгаа шүү дээ
зоч
2020-01-06 21:09
Баярлалаа
zochin
2020-01-06 19:30
zeel avaagui humuus ni Bayan targandaa bish gedgiig oilgoosoi yaj iigeed bor amadarlaar amdarch bgaa humuus shuu harj uzeh bailgui dee ard tumnee ingej ylgavarlaad baihuu hamgiin ihdee 6sayaaas dooshih tetvevriig adil tentsuu choloolj irgeddee Tegsh handah heregtei
зочин
2020-01-06 19:02
Зээл авсан нь завшиж аваагүйг нь хохь чинь гэж байгаа юм байна л даа.Өр шир зээл тавигчидийг хөхүүлэн дэмжиж хөөрөгддөгөө зогсоо.Тэр их илүүдсэн мөнгөө жижг дундад зээлүүлээчээ.
Зочин
2020-01-06 16:59
барлаллаа
keyboard_arrow_up