Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ ?

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хоёр үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.  Өнгөрсөн пүрэв гаригт тэрээр мэдэгдэл хийж, өөрийгөө гэм буруугүй хэмээн зарим баримтыг үзүүлсэн байдаг. Мөн энэ үеэрээ АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж эхэлсэн тухай мэдэгдэж байв. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг  яллагдагчаар татсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт түүнийг шүүх хурал болж, хэргийг прокурорт буцаагаад байгаа билээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас Улсын ерөнхий  прокурорын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа ч АТГ-аас дээрх мэдээллийг үгүйсгэсэн гэдгээ эх сурвалж мэдээллээ.

Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж буй нь үнэн юм.

Тодруулбал, түүнийг Дорнод аймаг дахь компанид 200 сая төгрөгийн зээлийг ногоон гэрлээр шийдэж өгсөн байх магадлалтай хэмээн үзжээ. 

Мөн хэрэгт шалгагдаж байгаа Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар ч мэдүүлэгтээ “Тухайн үед Н.Номтойбаяр сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон. Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл бий.  Улмаар Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарыг ажлаас нь түдгэлзүүлж, яллагдагчаар татаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611810
0 эможи

Зочин
2019-12-21 02:08
Зочин
2019-12-20 13:07
keyboard_arrow_up