Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг ӨНӨӨДӨР хийнэ

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар сонгуулийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 45 гишүүн оролцож, байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцүүлж эхлээд байсан ч зарим саналын томьёолол дутуу гэсэн шалтгаанаар хэлэлцүүлгийг баасан гарагт хийхээр боллоо. 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог сонгож, хуульдаа тусгахаар тогтоод байгаа.

Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоо буюу "50+26" гэсэн хувилбар дэвшүүлээд байсныг өөрчилсөн байгаа. Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611793
0 эможи

Зочин
2019-12-20 13:05
keyboard_arrow_up