“Цахим орчинд сонгуулийн СУРТАЛЧИЛГАА хийх шаардлагыг НЭМСЭН“

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг эцэслэн хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулав. 

Цахим орчныг хянах, хязгаарлах асуудлыг төсөлд огт тусгаагүй бөгөөд сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлсэн болохыг тайлбарласан юм.

Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим сайт нь бүртгэлтэй, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийнэ гэсэн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэлээ. 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллын долоон саналын томъёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм.

Хуралдааны явцад УИХ-ын дарга Г.Занданшатар, “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцөл, саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж байв. Мөн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр өчигдөрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611791
0 эможи

Зочин
2019-12-20 13:04
keyboard_arrow_up