Н.Номтойбаярт “таслан сэргийлэх арга хэмжээ авах“ ШҮҮХ ХУРАЛ өнөөдөр болно
УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсан энэ оны тавдугаар сард төрийн ордонд өндрөөс унасан байдалтай амиа алдсан хэрэг гарсан. Харин түүний энэхүү хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “зөрүүтэй мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж буй.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт “таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай Шүүх хурал өнөөдөр 11 цагт зарлагдсан талаар мэдэгдлийг хүргүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа ...
Худал мэдүүлсэн гэж гүтгээд 2 жил хүртэл төрийн алба хаах эрх хасч, 5.4 саяар торгох эсхүл 720 цаг нийтийн ажил хийх, 1 жил зорчих эрх хасах ялтай ангиар татсан. Дөнгөж цагийн өмнө шүүх хурал зарлаж. Яасан ч хурдан юм. Пицца хүргэлтээс ч хурдан. Очино доо. Хэвлэлд нээлттэй. pic.twitter.com/J7NqnCRSEZ
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) December 12, 2019