БАЙНГЫН ХОРОО: НДШ-ийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжив

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн II хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 386 барилгад хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн, төсөвтэй хамт баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд хориг тавьсан.

Санал хураахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн II хавсралт болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзлээ.

Харин нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхтэй холбоотой заалтад хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611448
0 эможи

Зочин
2019-12-10 22:10
ИРГЭН
2019-12-10 19:31
ТӨСВИЙН ХУЛГАЙЧУУД ХУРУУГАА ТАТЧИХ.САНГИЙН САЙД САНГАА УХДАГ ЮМ БИШ БИЗ.ИХ ХУЦААД БАЙСАН 2 ЖИЛИЙН ӨМНӨХ ХУУЛИЙГ БУЦААЖ БОЛДОГГҮЙ ГЭЭД ПЭЭДГЭР БАЙСАН ХУЛГАЙЧ ДАА.ГЭР БҮЛИЙ НЬ ЧӨТГӨР АВААСАЙ.
keyboard_arrow_up