МАН: Ерөнхийлөгчийн ХОРИГИЙГ хүлээн авах боломжгүй

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцэн, хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд санал нэгдсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр 2020 оны төсвийн тухай хуульд дөрвөн асуудлаар хориг тавьсан бөгөөд МАН-ын бүлгээс нэг асуудал буюу нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг хүлээн авахаар болжээ.

Товчхондоо, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоёр хоригийг хүлээн авахгүй, нэгийг нь хүлээн авчээ.

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611381
0 эможи

Зочин
2019-12-10 01:05
keyboard_arrow_up