ЭЗБХ: Б.Лхагвасүрэн, Б.Баярсайхан нарыг томилохыг дэмжлээ
Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор шинэ Ерөнхийлөгчийг томилох асуудлыг УИХ өнөөдөр шийдэх хүлээлттэй байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өглөө хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцэж, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Харин үүний дараагаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.11.22/ хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Б.Баярсайхан нарыг томилохыг дэмжлээ.
Тиймээс одоо тэднийг томилох эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.