ЧУУЛГАН: СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг ЧӨЛӨӨЛЛӨӨ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийн хүсэлтээр үүрэг ажлаас чөлөөлөх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувийн саналаар дэмжигдлээ.
Үүгээр СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.
Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлыг энэ сарын 8-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлццэж эхэлсэн ч МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт тав хоногийн завсарлага авсан юм.