ЧУУЛГАН: Энэ долоо хоногийн хуралдаанаар 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

УИХ-ын ээлжит чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Мөн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Монголбанкны ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610774
0 эможи

keyboard_arrow_up