ТББХ: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгохыг дэмжив

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгосон Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг олонд таниулах, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах шаардлагатай хэмээн төслийн үзэл баримтлалд дурджээ. Тиймээс энэ онд тохиож буй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.

Уг тогтоолыг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ташрамд дурдахад Ардчилсан хувьсгалын санаачилсан, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар  шагнаж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610701
1 эможи

Зочин
2019-11-20 05:19
Иргэн
2019-11-19 23:33
Тэмдэгээ зүүгээд тэнэг гэдгээ харуулцгаа. Татварын мөнгөөр тэмдэг бүү хийлгэ. Хулгайлсан мөнгөөрөө...
ЗОЧИН
2019-11-19 17:30
20 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭСЭН, ОДОО 30 ЖИЛ ГЭЭД ДЭМИЙ ЗАРДАЛ ГАРГАХ ХЭРЭГ БАЙНА УУ? 30 ЖИЛД ТУЙЛДАА ХҮРТЭЛ ЯДУУРЛАА ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛАГЧ ГЭЭД БАЙГАА ХЭДЭН ХҮНДЭЭ ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ АЛДААД ДУУССАН ШҮҮ ДЭЭ.
keyboard_arrow_up