Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлаар энэ сарын 25-нд сонсгол хийнэ

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаар сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Улмаар энэ сарын 25-нд ерөнхий хяналтын сонсгол явуулахаар боллоо.

Мөн сонсголд ажиглагчаар 10 хүртэл хүн оролцох бөгөөд сонсголыг даргалагчаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томиллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610409
0 эможи

Зочин
2019-11-13 03:37
keyboard_arrow_up