Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдрөөс эхэлнэ
УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгч хоригийн хүлээн авч, Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг шууд үргэлжлүүлэхээр УИХ-аар шийдвэрлэсэн. Гуравдугаар хэлэлцүүлэг маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэх юм. Гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж АН, МАН, Ерөнхийлөгч гэсэн гурвалсан хэсгээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан юм.
Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зарим саналыг гишүүдийн 3/2-оор дэмжигдвэл оруулж болно гэсэн заалтыг журмын хуульд оруулсан. АН-аас тавьж байгаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх, Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад сайдуудыг гаднаас томилох асуудалд ажлын хэсэг саналаа нэгтгэсэн.