ЧУУЛГАН: Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудалд МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж байна." гэв.

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудлаар МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч, УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан  15.00 цаг хүртэл завсарлав.

Энэ хооронд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610242
0 эможи

ЗАЙЛУУЛААЧ
2019-11-09 22:44
ҮХСЭНДЭЭ ЗАВСАРЛАГА АВДАГ ЛЛРУУД ВЭ ??
Зочин
2019-11-09 00:39
Зочин
2019-11-08 19:59
Хойшлуулна, хаалгаа хааж байгаад ярина гэдэг чинь "яагаад" гэсэн асуулт тавиад байна. Үүний учир нь Монголыг муухай харгдуулж гутаасан хүмүүс тэдэн дунд байгаатай л холбоотой болохоор тэр болов уу?
Зочин
2019-11-08 14:04
keyboard_arrow_up