М.Оюунчимэг: Солонгост суух Элчин сайдыг томилох асуудлыг хэзээ оруулж ирэх вэ
Элчин сайдуудыг томилох асуудалтай холбогдуулан гишүүд асуут асууж, хариулт авч байна.
М.Оюунчимэг "НҮБ-д суух Элчин сайд маш чухал. НҮБ-д дэлхийн геополитик, эдийн засагтай холбоотой чухал асуудал яригддаг. Тиймээс олон талт ажиллагаа, худалдааны асуудалд мэргэжсэн хүн томилох нь чухал гэдэг асуудал яригдаж байсан. В.Энхболд гэдэг хүн энэ талд туршлагатай, чадвартай учир хариуцлагатай ажиллана гэж найдаж байна.
Эмэгтэйчүүд аль ч түвшинд ажиллах чадвартай гэж хардаг. Гэтэл Элчин сайдаар томилогдох хүмүүсийн дунд эмэгтэйчүүд цөөн байдаг. Эмэгтэй дипломатч бэлдэх тал дээр хэрхэн анхаарч байгаа талаар Д.Цогтбаатар сайдаас асууя.
Мөн Солонгост суух Элчин сайдыг томилох асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. Хоёр улсын хоорондох харилцаа өнөөдөр ямар байгаа билээ." гэв.