Б.Баттөмөр: Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцмээр байна
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн чуулганаар есөн асуудал хэлэлцэнэ.
Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцмээр байна. Өнгөрсөн хоёр дахь өдөр ЭЗБХ-ны хурал дээр Монгол банкны ерөнхийлөгч ноцтой мэдээлэл хийсэн.
Ярих ёстой зүйлийнхээ дөнгөж 10 хувийг нь ярьж байна. 90 хувийг нь ярих боломж олгож өгөөч гэсэн. Г.Зандагшатар дарга дөнгөж 5 хувийг нь ярьж байна 95 хувийг нь ярьж чадахгүй байна гэсэн энийг гаргаж ярилцах хэрэгтэй. Чөлөөлөх гэж байгаа юм чинь асуудлыг нь сонсоод чөлөөлмөөр байна." гэв.










