Дипломат төлөөлөгчийн газруудын барилгын их засварт НЭГ ТЭРБУМ төгрөг зарцуулна

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх байнгын хороодод шилжүүлсэн. Хуулийн дагуу төсвийн төслийг УИХ-ын бүх байнгын хороод харьяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцдэг. Энэ дагуу ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, Цөмийн энергийн үндэсний комиссын ажлын алба зэрэг байгууллагын төсвийг хэлэлцсэн юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Бидний бодит хэрэгцээ их бий, наад зах нь үүнд 23 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гаргасан. Гэвч улс орныхоо эдийн засгийн өнөөгийн нөхцөл боломж, төсвийн хязгаарын хүрээнд асуудлыг авч үзэхээс өөр аргагүй. Сангийн яамтай бид ойлголцож хамтран ажиллаж байгаа, тиймээс цаашид ч энэ талын хөрөнгө мөнгөний саналаа тавиад явах болно” гэлээ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын хүүхдийн цэцэрлэгийн асуудал маш хүнд. Тухайлбал, гадаадад ажиллаж буй албан хаагчдын 85 хүүхдийн нэг жилийн цэцэрлэгийн төлбөрт дунджаар 8500 ам.доллар зарцуулах тооцоо бий. Иймээс ГХЯ, БСШУСЯ хамтран уг асуудлыг шийдвэрлэх аргыг олох хэрэгтэй” хэмээв.

Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610141
0 эможи

Зочин
2019-11-06 20:31
keyboard_arrow_up