Агаарын бохирдлыг бууруулахад энэ онд 75.2 тэрбумыг зарцуулна

2019 оны 11 сарын 01

 

Arslan.mn

УИХ-ын агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдрийн хуралдаанаараа сайжруулсан түлшний талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдээлэлдээ, “ага ар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг 32 арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 54.73 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулах эрхзүйн акт бүрдэж, гэрээний дагуу санхүүжилт хийж байна. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, уурын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, зургаан хувийг цахилгаан станц, дөрвөн хувийг хог, шороо, хөрсний бохирдол үүсгэж байгаа. Агаарын бохирдлын 2019 оны эх үүсвэрийн тооллогоор 196588 айл өрхийн зуух, 2742 уурын зуух, 501683 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. 

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байна” гэсэн тоон мэдээллүүдийг өгсөн юм. Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын 2018 оны жилийн дундаж агууламжийг өмнөх оныхтой харьцуулахад PM 2.5 тоосонцор 12 мкг/м-ээр, азотын давхар исэл 5 мкг/м-ээр бага байгаа аж. Харин PM 10 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж өмнөх оны түвшинд буй гэсэн. Дараа нь нийслэлийн онцгой комиссын мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. тэрбээр, сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлд ээ, 2019 оны аравдугаар сарын 2-29-нд угаарын хийн хордлогын 298 удаагийн дуудлагаар 701 иргэнд, үүнээс 315 хүүхэд, 389 том хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, 44 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн, найман хүн /гурван хүүхэд, таван том хүн/ нас  барсан талаар танилцууллаа. 

Харин нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж “2019 оны аравдугаар сарын 04-29-нийг хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийнд угаартсан гэх 471 дуудлага бүртгэгдсэнээс 198 нь угаарын шинжгүй, 273 нь угаартаж хордсон шинжтэй байсан” хэмээв. Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж, найман хүний амь нас хохирсон дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас гурав нь нүүрс төрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, бусад хохирогчдын дүгнэлт одоогоор гараагүй байгаа аж. Үргэлжлүүлэн нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлэл хийв.

Холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд “Улаанбаатар хотын айл өрхүүдийг угаарын хийн хордолтоос сэргийлэх мэдрэгчээр хангах асуудал ямар шатандаа явааг” тодруулахад нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх сар гэхэд зорилтот айл өрхийг уг мэдрэгчээр хангаж дуусахаар төлөвлөж байна” гэсэн хариулт өглөө.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609934
0 эможи

keyboard_arrow_up