Хөрөнгө нь огцом нэмэгдсэн гурван гишүүнийг Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ

2019 оны 10 сарын 15

Arslan.mn

УИХ-ын Ёс зүйн дэд хороо лхагва гарагт хуралдахаар тов тогтоожээ. Энэ Дэд хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалдаг болсноос хойш анхны хуралдаанаа хийх гэж байгаа нь энэ юм. Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтдаг.

Энэ удаагийн хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж эх сурвалжууд мэдээллээ. УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө, орлогод томоохон өөрчлөлт орсон учраас өөрсдөөс нь эх үүсвэрийнх нь талаар тайлбар авахаар болжээ. Одоогийн байдлаар гишүүн Лу.Болд, М.Оюунчимэг нар Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбараа хүргүүлжээ.

Хуульд заасны дагуу төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгдөг болоод цөөнгүй оныг үдсэн. Гэвч АТГ гаргаж өгсөн мэдүүлгийн үнэн зөв эсэхэд хяналт тавьдаггүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдээлсэн эсэхийг нягталж шалгах эрхгүй өнөөдрийг хүрсэн юм. Дэлхийн бусад улс оронд хөрөнгө, орлогоо буруу мэдээлсэн, эх үүсвэрээ нотолж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээдэг жишиг бий.

Ямартай ч УИХ-ын гурван гишүүний хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдаж тайлбар сонсох нь. Мэдээж хэрэг энэ хуралдаанаас гишүүдэд ямар нэгэн хариуцлага тооцохгүй ч парламентын түүхэнд анх удаа хөрөнгө, орлогоо яагаад огцом нэмэгдсэнийг тайлбарлах хуралдаан болно.

Эх сурвалж: niisleltimes.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609271
1 эможи

зочин
2019-10-16 10:09
Наад тендер концесс нүүрсний хулгайгаар хагартлаа баяжсан ЖМөнхбатыгаа онц их хэмжээгээр улсын хөрөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсаг хэргээр шалгаж гянданд тэгээд гарч ирээд үзнэ гээд байсан гарч ирэхнүү гарахгүй тэндээ үхэхнүү нэг харъя
keyboard_arrow_up