УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар УИХ мэдээлэл сонсох, цаг мэдээлэл авах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж өгөх саналыг хэллээ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчихгүйгээр мэдээлэл сонсох ямар боломж байгааг судлахыг” үүрэг болгосон юм.
Одоо Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй учраас зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна.