УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана
УИХ-ын даргын захирамжаар энэ оны долоодугаар сарын 05-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй хэлэлцэх хуулийн заалтын дагуу хаврын ээлжит чуулган өндөрлөсний дараа УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн юм. Энэ хугацаанд чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг батлаад буй юм.
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэний дараагаар ээлжит бус чуулганыг хаах юм. Харин намрын ээлжит чуулган маргааш буюу аравдугаар сарын 01-нд эхэлнэ.