ФОТО: Б.Наранхүү гишүүнийг УИХ-ын Ёсзүйн дэд хорооноос “ХАСНА“
Б.Наранхүүг чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцох байтугай Төрийн ордонд ч ховор морилдог УИХ-ын гишүүн гэдгээр нь олон нийт мэдэх билээ. Тэрбээр УИХ-ын Ёсзүйн дэд хороонд харьяалагддаг.
Харин шинээр сонгогдсон Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ чуулганы хуралдаандаа оролцдоггүй Б.Наранхүү гишүүнийг Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, өөр гишүүнээр сольж өгөх саналыг УИХ дахь АН-ын зөвлөлд тавиад байгаа аж.
Тэрбээр, “Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг УИХ-ын гишүүдээс тэр дундаа дэд хорооны гишүүдээс байнга шаардаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Дэд хорооны даргын хувьд одоо УИХ-ын даргад хүсэлт тавьж, Ёс зүйн дэд хороог хуралдуулах товыг тогтооно. Бид УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчилж байна” гээд Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









