Ёс зүйгүй гишүүдийг дахин сонгохгүй байя

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

УИХ ын  чадамжгүйг  баталж,  өдгөө  гишүүд  тарах  асуудлаа  хэлэлцэхээр  гарын  үсэг цуглуулж  байна.  Одоогоор 40 гаруй гишүүн УИХ-ыг  тараахаар  гарын үсгээ  зурсангэх  мэдээлэл  бий.  Гэхдээ  тэд өөрсдийн хүслээр бус МАН-ын генсекийншантаажинд орж, ЖДҮ, тендерийн  асуудлаас болж “дээл”-ээ  нөмөрчихгүйн  тулдгарын  үсгээ  зурсан  гэж  байгаа. Үндсэндээ  төрийн түшээ боллоо гээд улс, иргэдийнхээ төлөө бус  зөвхөн өөрсдийгөө УИХ-ын  гишүүний  бүрэн эрхэдбагтаахаар улайран зүтгэгчдийн хувьд гарын үсэг зурах нь гарцаагүй байдалдорсных. Юутай ч парламентын хувьд хэдий нэг нам үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай ч аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хэд хуваагдаж, дотооддоо ч үг, хэлээойлголцож чадахгүй хоёр жил гаруйн хугацааг үдсэн. Үүнийг нь анх Ерөнхийлөгчолон нийтэд зарлаж, чадамжгүй учраас ядаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөхийчихээд тар гэж “уриалсан”.

Харамсалтай нь парламент нэмэлт, өөрчлөлтийнхэлэлцүүлгийнхээ явцад ухарч, гэнэт ард нийтийн санал асуулга явуулахаарболсон. Энэ нь ч одоогийн парламентын эргэж, буцдаг ээлжит “шоу” тоглолтбайлаа. Ард нийтийн санал асуулга нь эцэстээ ээлжит бус сонгуулийн дуулианболж, гарын үсэг цуглуулахад нь тулгасан.

Гэхдээ үнэхээр чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв үү, эсвэл эрх баригчид ЖДҮ-ийн сангаас зээл авсан хэрэг, 60  тэрбумын  хэрэг,  авлига  албан  тушаал,  концессгээд  гялайж,  гялтайх зүйлгүйдээ бантав уу. Учир нь, нэгэнт парламент бүхэлдэээрхзүйн чадамжгүй болсон гээд тарчихвал эрх баригчдад хариуцлага хүлээлгэх бусээлжит бус сонгуулийн дуулиан, шуугиан болж, хариуцлагын асуудал орхигдоно.Харин үнэмлэхүй олонх болж өнөөгийн УИХ-д суугаа хүмүүс нэр цэвэр үлдэнэ.

Тэгэхээр үүн дээр л олон нийт хариуцлагын тогтолцоо, хандлагыг бий болгохучиртай. Нэгэнт дээр дурдсанчлан “дээл”-ээ  нөмөрчихгүйн  тулд  гарын  үсэг  зурж байгаа.  Мэдээж  дараагийн  удаа мөн л хуулийн хамгаалалтад байлгах ямар нэгэнтохироо хийх нь ойлгомжтой. Намынхаа удирдлагуудад дахин парламентад орох, нэр дэвших болзолыг тавих нь гарцаагүй. Өөрсдийн буруу үйлдлээ халхавчсанаархал л яваад байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч тохироо хийсэн байлаа гэхэдтэдэнд хариуцлагын тогтолцоо бий гэдгийг бататган харуулах нэг алхам бол олоннийтийн сонголт.

Тэгэхээр өөрсдийн буруугаа бусдад чихдэг, хариуцлагаас бултаж, хуулиархалхавчилдаг хүмүүс ээлжит бус сонгууль зохион байгуулсан тохиолдолд дахиад л нэр дэвшинэ. Учир нь тэдэнд ичих булчирхай, ёс зүй гээч зүйл өчүүхөн ч үгүй.Тиймээс олон нийт, сонсогчид тэдэн хариуцлагын тогтолцоо байдгийг ойлгуулахболомж бий болж буй хэрэг. Сонгогчдын хувьд туршлагатай хэмээн хууль зөрчиж, хувиа хичээдэг улстөрчдийг сонгохгүй байх нь өөрөө тэдэнд оноож буй хариуцлаа, ёс зүйн зарчмын үндэс болох юм. Ингэж л парламентад нэр дэвшигчид ядаж, тодорхой шүүлтүүрээр сонгогдож, цаашид ч хариуцлагатай ажиллах нөхцөл бага ч болов тогтох биз ээ.

Эх сурвалж: erennews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608428
0 эможи

Зочин
2019-09-24 11:31
сонирхолтой
keyboard_arrow_up