Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

2019 оны 9 сарын 18

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн барилаа. 

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны долоодугаар сарны 5-нд УИХ-аас баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж байна. Тус хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн дүгнэлт гарчээ. Тиймээс уг дүгнэлтэд тулгуурлаж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж буйг Сайд Ц.Нямдорж онцоллоо. Тэрбээр, хуулийн төсөлд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгасныг тэмдэглэв. Уг хуулийн төсөл батлагдсанаар, УИХ-аас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуультай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилах, хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Засгийн газрын энэ сарын 3-ны хуралдаанаар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох хуулийн төсөл боловсруулжээ. Энэ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл боловсруулсан байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж эдгээр хуулийн төслийг мөн УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608207
20 эможи

Жанцан
2019-09-23 16:52
Шүүх хурлыг олон шолтгоонаар хойшлуулах мөрдөн байцаалтанд буцаах зэргээр хугацаа хожоод байгаа юм биш хөө нямкааа
zochin
2019-09-19 08:20
xoon xeleltsex xugatsaa duussan gex yl zawshigchdin xergig daxin sergex xeregtei
Зочин
2019-09-18 17:25
hereg huuchirdaggui gej vgiig huulind oruulsan ni deer bh
Зочин
2019-09-18 13:34
Төслийг хаанаас харах вэ? Олдохгүй бн.
Зочин
2019-09-18 12:28
Зочин
2019-09-18 09:20
Энэ шударга дүр эмгэгч Нямдорж өөрийнхөө бүх луйварчдыг хнргээс мултарсаны дараа хөөн хэлэлцэх хужлийг өргөн барьж байгааг хардаа
keyboard_arrow_up