ЧУУЛГАН: “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгалаа

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.  Хуралдаанаар “Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Гишүүд тогтоолын төслийн талаар асуулт асууж дууссаны дараа Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний  73.8 хувиар дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.


УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай болон "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608052
0 эможи

Зочин
2019-09-13 21:46
keyboard_arrow_up