ЧУУЛГАН: АН Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүйгээ мэдэгдлээ

2019 оны 9 сарын 06

Arslan.mn

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж буй.

Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ийм байдлаар хэлэлцэж болохгүй. Бүх саналууд нь уначихлаа. Гишүүдийн байр суурь нэгдмэл бус байгаа үед үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм зах замбараагүй хэлэлцэж болохгүй. Тийм учраас зөвшилцөл ойлголцлоо нэг мөр болгож хэлэлцэх шаардлагатайг хэлмээр байна.

АН-ын үндсэн саналууд дэмжигдээгүй учраас цаашид чуулганы хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ өчигдөр илэрхийлсэн. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт орсон учраас өнөөдөр хуралдаанд оролцож саналаа өгсөн. Манай намын зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдээгүй учраас бид ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэдэг байр сууриа  дахин нотолж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьж цаашид манай намын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607743
0 эможи

Зочин
2019-09-07 02:25
keyboard_arrow_up