Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн агуулгатай 2 дахь хэсэг нэмэхээр тусгагдсан. Харин Ерөнхийлөгч төсөл, саналдаа гишүүдийн санаачилсан төслийн энэ заалтыг хөндөөгүй.

Төслийн дээрх заалттай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан олон орны парламентад ийм эрх мэдэл бүхий бүтцийн байгууллага ажилладаг юм байна. Тиймээс хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороог байгуулж ажиллуулах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн. Харин энэ томьёоллыг төслийн дараагийн заалтаар өөрчлөхөөр тусгасан, түүнчлэн хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй байх, дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болохоор тусгасныг гишүүдээс гаргасан саналын дагуу хэлэлцүүлгийн явцад хасахыг Байнгын хороо дэмжсэн гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар төслийн заалттай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь төслийн энэ заалтыг дэмжсэнгүй.

Дараа нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, гишүүд төслийн заалтуудтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607471
2 эможи

Зочин
2019-08-31 04:26
keyboard_arrow_up