Ц.Цогзолмаа: Намын санхүүгийн ил тод байдлыг тодруулах тал дээр ҮХ-д өөрчлөлт орох ёстой

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн 30 жилийг дүгнэж, ирэх жилүүдийн нөхцөл байдлаа тодорхой болгох зорилгоор өөрчлөлт хийж байна. Тиймээс өнөөгийн улс төрийн намуудад гэрэл гэгээ тусгаж, шинэчлэл хийсэн заалтууд ороосой гэж үзэж байна. Улс төрийн намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж заалт орсон байна. Цаашдаа улс төрийн нам хэрхэн хөгжих вэ? үзэл баримтлал нь тодорхой байна уу? Улсын хөгжлийн бодлогод суурилсан үзэл баримтлал байна уу? Намыг бүрдүүлж байгаа үзүүлэлтүүдийг бүгдийг багтааж өөрчлөлт оруулж чадаж байна уу гэдгийг бид болох ёстой.
Улс төрийн нам 4 жил биш урт хугацааны 10-20 жилийн хөгжлийн бодлоготой байх ёстой. Намын боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх вэ? Залуучууд нам дагаж гүйдэг биш улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулах ёстойг бодолцож энэ чиглэлд өөрчлөлт оруулах ёстой. Мөн намын санхүүгийн ил тод байдлыг тодруулах тал дээр Үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607419
5 эможи

ЯДАМСҮРЭН
2019-09-02 19:18
МАШ ЗӨВ АЛСАА ХАРСАН САНАЛ ЭНЭ САНАЛЫГ ДЭМЖИНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БНА ХАРИН СҮҮЛИЙН 25 ЖИЛ ДОТОР УИХ ОРОН НУТГИЙН СОНГУУЛД САНАЛ АВААГҮЙ НАМЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОНЫГ МЭДЭРЧ ХЭЛЭЛЦВЭЛ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ САЙЖИРНАА
Зочин
2019-08-29 23:38
keyboard_arrow_up