Л.МӨНХБААТАР: Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэхээр эвлэлдэн нэгдэхийн эсрэг болно

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна.
Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм. Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн заалтыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Энэ төслийг сайжруулах томёоллыг оновчтой болгох үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэх зорилгоор миний хувьд нийт 15 санал гаргасан. Түүний нэг нь улс төрийн нам улсын хэмжээнд ажиллана гэсэн заалтыг хасах.
Одоогийн байгаа энэ нүсэр бүтцийг үндсэн хуульчилж өгөх гээд байна. Тиймээс нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэхээр 330 сум 1668 баг 152 хороо байгаа үүнд дээд шүүхэд бүртгэлтэй 32 нам байна энэ бүхэн улсын яг энэ бүтэцрүү явах юм бол улс төржилтийг улам дэвэргэнэ.
Аймаг, сум, багийн хэмжээнд улс төржилт их байгаагийн шалтгаан нь энэ. Нам улс төрийн үйл ажиллагаагаа улсын хэмжээнд явуулна гэхээр эвлэлдэн нэгдэхийн эсрэг болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607418
0 эможи

Зочин
2019-08-29 23:38
keyboard_arrow_up