Гишүүдийн кноп гацсан асуудлаар технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүг ТЕГ-аас шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит бус чуулган хоёр хоног хуралдаж чадахгүй гацсан. Ингээд бөөн асуудал болсны дараа буюу өчигдөр гишүүдийн ирц бүрдэж чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх гэтэл гишүүдийн нэр өгөх товчлуурт техникийн саатал гарсан юм.
Гишүүд үг хэлэхээр кноп дарсан боловч нэрс нь орохгүй байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Байгалийн баялагтаа эзэн болох, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдэх гэж байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Зориуд ингэж үймүүлж байна” гэсэн билээ.
Энэ мэт асуудлаас техникийн саатал гарсны дараа Тагнуулын Ерөнхий газрынхан УИХ-ын тамгын газрын техник мэдээллийн хэлстийн дарга Ц.Борхүүг шалгаж эхэлсэн байна. Үнэхээр техникийн саатал байсан уу эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа болов уу гэдгийг Тагнуулын ажилчид шалгаж тогтоох биз.









