ЧУУЛГАН: УИХ-ын ээлжит бус чуулганд гишүүдийн ирц хүрсэнгүй
2019 оны 8 сарын 27
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Хуралдаанд 52 гишүүн оролцож байгаагаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар одоогоор чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй тул УИХ-ын дарга тэдний нэрсийг зарлалаа. Нийт 57 гишүүн оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх учиртай.
УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607318
0 эможи
Зочин
2019-08-28 07:24
Эдгээр гишүүдийн зөв
Зочин
2019-08-27 22:30
сонирхолтой
Зочин
2019-08-27 17:11
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс