УИХ-ын үйл ажиллагаа ИРЭХ ДАВАА гаригт эхэлнэ
УИХ-ын дарга, гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсч буй. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаа түр завсарлаад" байгаа ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгүүдийн хуралдаан хэвийн үргэлжилж байгаа юм.
Тэгвэл наймдугаар сарын 12-оос УИХ дахь МАН-ын бүлэг болон хэд хэдэн дэд ажлын хэсэг хуралдах бөгөөд дараагаар чуулганы хуралдааныг хуралдуулахаар товлоод байгаа аж.
Наймдугаар сарын 14-ний Лхагва гарагт Байнгын хорооны хуралдаан:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.
Наймдугаар сарын 15, 16-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан:
•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.










