УИХ-ын үйл ажиллагаа ИРЭХ ДОЛОО хоног хүртэл хойшлогджээ
2019 оны 6 сарын 28
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн гишүүд тойрогтоо ажиллаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулахтай холбогдуулан УИХ-ын үйл ажиллагаа түр завсарласан.
Хуваарь ёсоор өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, АН-ын зөвлөл, Байнгын хороо хуралдах товтой байсан ч хойшлогджээ. Учир нь УИХ-ын гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй мөн хуулийн төслийн талаар иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажил дуусаагүй учир ийн хойшлогдсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
605342
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс