Үндсэн хуулийн өөрчлөлтийн үнэнийг хэлэгчид ил гарч чадахгүй байна

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

УИХ сөрөг хүчингүй, МАН дангаар төрийн эрхийг барьж буй. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр идэвхийлэн ажиллаж байна.

Энэ өөрчлөлтийн талаар үнэнийг хэлж байгаа хуульчид лав үгүй боллоо. Гэхдээ эрх баригч МАН-ын УИХ дахь бүлгийн хурал дээр үнэнийг яриад байгаа гишүүд хэд хэд бий ажээ.

Тэр, энэ гэж нэр дурдаад яахав. Шуудхан хэлэхэд, улс үндэстний аюулгүй байдлын талаар хичээл ном заалгасан хэдэн гишүүн “…Үндсэн хуулийн энэ өөрчлөлт Үндэсний аюулгүй байдалд халтай болж мэднэ шүү” гэж анхааруулсаар байгаа ажээ.

Бүлгийн хурал хаалттай явагдаж байгаа. Дээрээс нь эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг элдвийн саадгүй явуулахаар бүх талын арга хэмжээг авч буй.

Бас “…Намаа бод” гэдэг МАН-ын бичигдээгүй дүрэм үйлчлээд болохгүй байгаа талаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн үнэнийг хэлэгч гишүүд учирлаж байгаа юм. Хэрэвзээ “…Үндсэн хуулийн өөрчлөлт болохгүй байна” гээд олон нийтэд яриад гараад ирвэл тэр гишүүдэд намаас хөөхөөс эхлээд олон зовлон тохиолдоно гэдгийг хэлж байна.

Хүч түрж, бүгдийг “барьж” зүтгүүлсээр энэ өөрчлөлтийг хийж магад. МАН угаасаа л тэгдэг. Багцалдаг. Боодог.

Нэгэн түүхийг саная. Одоогоос есөн жилийн тэртээ, 2010 онд намынхаа нэрнээс Х үсгийг авч хаяад МАН болж байв. Тухайн үед МА/Х/Н-ын дарга нь Сү.Батболд, генсек нь У.Хүрэлсүх байлаа. Их хуралд оролцсон төлөөлөгчдийнх нь 80 хувь эсэргүүцэж байсан ч яг санал хураахад 80 хувиар нь “…Дэмжсэн” гэсэн санал өгүүлсэн байдаг. Ингэж МАХН МАН болсон. Дараа нь шинээр МАХН төрсөн юм. Шинэхэн МАН-ын генсек У.Хүрэлсүх тэр үед …“Ардын нам нэрээ сольсны хариуцлагыг толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байв. Түүнээс жилийн дараа, 2012 оны сонгуулийн өмнөхөн  “…Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой гэж би боддог. Албан тушаалтнуудыг тэгж хэлдэг байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд тааруу амжилт үзүүлбэл хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь би мөнөөс мөн” хэмээн баталж байлаа. 2012 оны УИХ-ын сонгууль болсон. МАН ялагдсан. Харин квотоор гишүүн болсон У.Хүрэлсүх “ажлаа өгөөд” гадаадад амьдардаг болсон юм.

Энэ бол болсон л явдал. Худлаа гэх хүн олдохгүй.

Өнөөдөр үүн шиг л хүч түрсэн байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гээд байна. Гэвч нэг намын нэрийг өөрчлөх, Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.

Намын нэрний лайг МАН ялагдаж хүлээсэн. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн гайг улс, үндэстнээрээ үүрнэ. Ийм л юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605006
0 эможи

Иргэн
2019-06-23 18:46
ҮХ-ыг өөрчлөх төсөл их аятайхан болсон байна?! Шуурхай хэлэлцэж батлах нь зүйтэй?! Дэмжиж байна?!
Иргэн
2019-06-23 18:45
ҮХ-ыг өөрчлөх төсөл их аятайхан болсон байна?! Шуурхай хэлэлцэж батлах нь зүйтэй?! Дэмжиж байна?!
Иргэн
2019-06-23 18:45
ҮХ-ыг өөрчлөх төсөл их аятайхан болсон байна?! Шуурхай хэлэлцэж батлах нь зүйтэй?! Дэмжиж байна?!
keyboard_arrow_up