Х.Нямбаатар: Улирал тутамд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 5 сая, НИТХ-ын төлөөлөгч 10-20 сая төгрөгийн урамшуулал авдаг

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "1992 онд батлагдсан Үндсэн хууль дагалдах журамтай хамт батлагдаж байсан. Үүнтэй адил одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт дагалдах журамтайгаа батлагдана. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар дүүрэг, нийслэлийн сонгууль тус бүрдээ ИТХ-ын төлөөлөгчдийг сонгодог давхардсан бүтэцтэй байсан. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөв орон нутгийн бүтцийг бий болгох шаардлага байна.

Одоо улирал тутамд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 5 сая, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч 10-20 сая төгрөгийн урамшуулал авч байна. Энэ уялдаа холбоогүй байдлыг хуулийн  өөрчлөлтөөр арилгах юм."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604985
0 эможи

keyboard_arrow_up