Үндсэн хуулийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томиллоо
2019 оны 6 сарын 18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэн. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан юм. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, Ө.Энхтүвшин ахлагчаар, Үндсэн хуулийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар байгууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
604941
2 эможи
Иргэн
2019-06-19 12:17
Ингэж ард түмнийг төөрөгдүүлж элдэв нэр хоч өгч ҮХ-ийн өөрчлөлтийн эрч хүчийг сааруулж болохгүй ээ?! Харин ч энэ цагтаа хэрэгтэй асуудлуудыг багтаасан дордуулсныг дээрсгэсэн аятайхан хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
Иргэн
2019-06-19 12:16

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс