Т.Аюурсайхан: Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг яагаад 9 жил болгочихсон бэ?

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Зургаан жилдээ сугардаггүй нэр авдаг. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг нь 9 болгочихсон бэ. Мөн сонгуулийн тогтолцоог хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсан уу." гэв.

Ажлын хэсэг, хуульч О.Мөнхсайхан "Нэг удаад л бүрэн эрхийн хугацаатай есөн жилээр томилогдохоор болж байгаа. Дахин сонгогдохгүй. Одоо бол дахин сонгогдоод 12 жил болж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4
604806
5 эможи

Зочин
2019-06-15 16:08
Хуучин тогтолцоо нь дээр юм бна. Нэг дурак гарчихаад 9 жил бууж өгөхгүй хэцүү юм болох нь бна
keyboard_arrow_up