Ц.ДАВААСҮРЭН: Намын нэрээр хэдэн хүн байнга сонгогддог тогтолцоо руу л орох гээд байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуульд төр ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Ний нуугүй хэлэхэд, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гуя дагаж, хүзүү гэдэг зүйл болох гээд байна гэж хараад байна. Тэр нь сонгуулийн тогтолцооны тухай. Сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэдгийг Үндсэн хуульд оруулж байгаа нь буруу. Сая нэг хонгил нураалаа гэсэн одоо бүр ган, төмөр хонгил бий болгох гэж байна. Намын нэрээр хэдэн хүн байнга сонгогддог тогтолцоо руу л орох гээд байна гэж харж байна. Намууд худлаа юм шиг мэдэгдэл хийчихээд цаанаа дуртай л байгаа байхгүй юу. Мэдэгдэл шиг юм хийчихээд гараад явсан байна, хар л даа. Супер Засгийн газраар яах юм бэ. Одоо байгааг муу байна гэж хэлэхгүй. Наанаа сүржин цаанаа юу ч хийж чадахгүй болчих вий." гэв.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.