ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуулийг батлав

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Захиргааны ерөнхий хуульд тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батлав.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр танилцуулахдаа, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байгааг үндэслэн тус хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тиймээс эл хуулийн төслөөр дээрх үндэслэлтэй нийцүүлж өөрчлөлт оруулж байгааг дурдлаа. 

Ингээд санад хураахад гишүүдийн олонх эл хуулийн өөрчлөлтийн төслийг батлахыг дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604733
0 эможи

keyboard_arrow_up