АБГББХ: “Эрдэнэт”-ийн 65 тэрбумаар барьсан эмнэлгийг хувийн компанид шилжүүлжээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Тус хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг хэлэлцэх байсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт”-ийн барьсан эмнэлгийг хувийн компанид шилжүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “65 тэрбум төгрөгөөр барьсан бүсийн оношилгооны төвийг Япон Монголын хамтарсан компанид шилжүүлэн худалдсан бөгөөд 18 жилийн хугацаанд хуваарийн дагуу авах гэрээтэй. Манай уурхайчид жил бүр эмнэлэгт төлбөртэйгөөр үзүүлдэг. Харин 6 сарын 18-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт саналаа оруулж, зарчмын шийдвэр гарсны дараа цаашид хэрхэн ашиглах, үнэлгээний талаар шийдвэр гарна. ” гэв.
ШУУД ҮЗЭХ: