Д.Цогтбаатар дипломат ажилтнуудын холбогдсон хар тамхины талаар мэдээлэл хийнэ

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын даргын зөвлөлөөс баталдаг хэлэлцэх асуудлыг дараалалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулсан байна. Уг асуудлыг зургаадугаар сарын 11-ний Мягмар гарагт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Ингээд Пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. 

Мөн зургаадугаар сарын 12-ны Лхагва гарагийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар 1992 оноос хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийх юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604571
1 эможи

зочин
2019-06-10 14:41
Бүх хар тамхичин дипломатуудаа бүгдийг нь цагаатгаж монголдоо баатар болгосон.ичих ч үгүй юуг нь тайлагнадаг байнаа.
keyboard_arrow_up