О.Баасанхүү: Би АН-тай нэгдэж СӨРӨГ ХҮЧИН болж ажиллана

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намтай хамтран ажиллах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би АН-ын зөвлөлд өнөөдөр хамтран ажиллах хүсэлт хүргүүлж байна. Ингэснээрээ АН-тай хамтарч, хүчтэй сөрөг хүчин болж ажиллах болно. Гэхдээ намаасаа гарахгүйгээр, МАХН-ын гишүүний хувьд хамтран ажиллах болно. Сөрөг хүчин өнөөдөр маш сул байна. Гэтэл хэсэг бүлэг нөхөд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Тиймээс сөрөг хүчинтэй болж энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

Манай нам гишүүд, дарга гэсэн хоёр ойлголттой. Жирийн гишүүд бол дэмжиж байна. Намын дарга бол ганцаараа л дарга байхыг хүсдэг хүн учраас түүнийг дагана гэж ойлгож болохгүй. Бид хоёрын маргаан одоо болтол дуусаагүй" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604570
3 эможи

keyboard_arrow_up