ЧУУЛГАН: ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлууллаа
2019 оны 6 сарын 07
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэх байсан боловч хойшлууллаа.
Тодруулбал, Цэцээс нөхөн сонгууль товлон зарласан Сонгуулийн хууль Үндсэн хууль болон бусад хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлэлцэх байсан. Тус дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал байхгүй учраас чуулганыг хаалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604514
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс