ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг ХҮЛЭЭЖ АВНА
2019 оны 6 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-аар тавдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хорооны саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 65,9 хувийн саналаар хүлээж авахаар боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
604501
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс