Гишүүд согтууруулах ундаа хэрэглэж байна гэсэн гомдол иржээ

2019 оны 6 сарын 07

Arslan.mn

Төрийн хамгаалалтын албанаас УИХ-ын гишүүдтэй холбоотой санал, гомдлоо УИХ-ын даргад хүргүүлжээ. Тиймээс өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан шаардлага явуулсан байна.

Уг бичигт “Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна.

Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс УИХ-ын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
604475
3 эможи

Nergui
2019-06-07 12:09
Угаасаа төрийн албаныхан доод тушаалын хүмүүстэй дээрэнгүй ханддаг хандлага харагдаж л байдаг шүү тэр төрийн ордоныхон бүрч харилцааны соёлгүй дээгүүр толготой хэн намайг яадын гэсэн шиг зах замбараагүй хачин улс одоо эд нарыг үндэсээр нь солихгүй бол ялзарч гүйцсэн газар болжээ
keyboard_arrow_up